“Алтан шонхор”-ын эзэд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

“Алтан шонхор”-ын эзэд тодорлоо

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монголын Телевизүүдийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Алтан шонхор -2010" наадмын шилдгүүд өчигдөр тодорлоо. Өчигдөр “Мишээл экспо”-д болсон тус ёслолын арга хэмжээнд нийт 17 шилдэг байгууллага, уран бүтээлчид тодорсон юм.

    “Алтан шонхор-2010” наадмын шилдгүүд

    Шилдэг сэтгүүлч – “Эх орон” телевизийн сэтгүүлч Ш.Хишигсүрэн

    Шилдэг хөтлөгч – “NTV” телевизийн Н.Нандинцэцэг

    Шилдэг зураглаач – “Йигл” телевизийн Г.Тулга

    Шилдэг найруулагч – “SBN” телевизийн Д.Гансүх

    Шилдэг инженер – “UBS” телевизийн Л.Нямдаваа

    Шилдэг график – “Боловсрол суваг” телевиз Э.Мөнхболд

    Шилдэг дуу оруулагч – “ТВ5” телевиз н.Мөнх-оргил

    Шилдэг цэнгээнт нэвтрүүлэг – “МН 25” телевиз “Их хотын үдэш” нэвтрүүлэг

    Шилдэг хүүхдийн нэвтрүүлэг – “ТВ9” телевизийн “Гэгээн алсын одод” нэвтрүүлэг

    Шилдэг уран сайхны зохиомжит нэвтрүүлэг – “B” телевизийн "Хулгар хээр" нэвтрүүлэг

    Шилдэг нийтлэл танин мэдэхүйн нэвтгүүлэг – “ТМ” телевизийн "Нэг л бишээ" нэвтрүүлэг

    Шилдэг орон нутгийн телевиз – Увс аймгийн "МБС" телевиз

    Шилдэг тайзны зураач – "Боловсрол суваг” телевизийн Г.Гоош

    Шилдэг мэдээллийн хөтөлбөр –“МН25” телевизийн "25 цаг" мэдээллийн хөтөлбөр

    Шилдэг хөгжмийн хөтөлбөр – UBS телевизийн "Univers best songs" шоу нэвтрүүлэг

    Шилдэг спортын нэвтрүүлэг – “ТВ9” телевизийн "Спорт 2010" нэвтрүүлэг

    Шилдэг реалити шоу –“ТВ8” телевизийн "Монстер" нэвтрүүлэг тус тус шалгарсан байна.

    М.Урин

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж