Олимпийн цэнгэлдэхийн гэрэлтүүлгийг туршиж үзлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Олимпийн цэнгэлдэхийн гэрэлтүүлгийг туршиж үзлээ

Английн нийслэл Лондон хотноо 2012 онд болох зуны XXX олимпийн наадмын гол бүтээн байгуулалт болох олимпийн цэнгэлдэхийн гэрэлтүүлгийг анх удаа туршиж үзжээ. “Лондон-2012” зуны олимпийн наадам эхлэхэд нэг жил, долоон сарын хугацаа үлдээд буй энэ үед Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон зүүн Лондон дахь дээвэр нь битүү цасаар хучигдсан цэнгэлдэхийн гэрэлтүүлгийн унтраалгыг дарж, анхны туршилтыг хийсэн байна. 80 мянга орчим хүний суудалтай Лондонгийн олимпийн цэнгэлдэхийг гэрэлтүүлэх ёслолын ажиллагаанд Британийн Ерөнхий сайдаас гадна Лондон хотын мэр Борис Жонсон, Олимпийн зохион байгуулах хорооны тэргүүн Себастьян Кое болон дотоодын сургуулийн сурагчид оролцжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж