“Лондон-2012”-ын тасалбар эрэлт ихтэй байна

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

“Лондон-2012”-ын тасалбар эрэлт ихтэй байна

“Лондон-2012” зуны олимпийн наадмын зохион байгуулах хорооны мэдэгдсэнээр олимпийн наадмын нээлт болон хаалтын ёслолын ажиллагаа, тэмцээн, уралдааны тасалбарыг худалдан авах гэсэн хэдэн сая хүн урьдчилсан бүртгэлд хамрагдаад байгаа гэнэ. Олимпийн наадмын нийт 8,8 сая тасалбар 2011 оны гуравдугаар сард худалдаанд гарах ба тэмцээний үеэрх хамгийн энгийн тасалбар 31 ам.долларын үнэтэй бол нээлтийн ажиллагааг хамгийн тохиромжтой, тохилог суудлаас үзэхийн тулд 2012 фунт стерлинг буюу 3105 ам.доллар төлөх ёстой болж байна.

Зохион байгуулагчдын зүгээс тасалбарын борлуулалтаас 700 сая ам.доллар олно хэмээн тооцоолж байгаа нь үйл ажиллагааны зардлын дөрөвний нэг нь болж байгаа юм.

Сонирхуулахад, тасалбар худалдан авахаар бүртгүүлсэн хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд байгааг зохион байгуулагчдын зүгээс онцолжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж