Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Сүхээ, өрөөний голд өнгө өнгөөр солонгорон асах гацуур модыг ширтэн бодол болов. Тэр Нандинг хамгийн их санаж байлаа. "Нандиа минь намайгаа уучлаарай" гэж өөрийн эрхгүй шивнэж орхижээ…

Нандин Сүхээд юм л бол бэлэг өгнө. Тэр нь том жижигдээ биш, харин Нандингийн сэтгэл шингэж, гарын ур дүй орсон байдаг учраас Сүхээд хамгийн үнэтэй байдаг байв. Тээр жил жигтэйхэн хөөрхөн боодолтой жижигхэн хайрцаг өгөхөд нь Сүхээ догдлон байж задалтал усан цэнхэр өнгөтэй нусны алчуурын буланд ув улаан өнгөөр зүрх оёчихсон байсан. Харин өнгөрсөн жил ямар бэлэг авлаа? Тиймээ, тэмдэглэлийн дэвтэр. Энгийн л нэг дэвтэр. Сүхээ жаахан голонгуй байсан болохоор золтой л хүнд өгчихөөгүй билээ. Нэг өдөр хуралд суухдаа санаандгүй ажлаа тэмдэглэх шаардлагатай болж, дундуур хавьцаа нь хуудас нээвэл “Би чамд хайртай” гэсэн бичиг гарч ирснийг санав. Яаж хүнд өгчихөөгүй юм болоо гэж тэгэхэд бодсоор ийш тийш хулмалзан харвал азаар түүнийг анзаарах сөхөөтэй хүн байсангүй. Ахиад хэдэн хуудас эргүүлтэл “Үүнийг уншмагцаа над руу залгаарай”, дараагийн хуудсанд “Чи бол надад ирсэн хамгийн том бэлэг билээ” гэж бичсэн байсансан. Яаж сэтгэдэг байна аа гэмээр зүйл Нандингаас их гардаг байж билээ…
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж