Автомашины дугуйг хэрхэн зөв хэрэглэх вэ? | News.MN

Автомашины дугуйг хэрхэн зөв хэрэглэх вэ?

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

Автомашины дугуйг хэрхэн зөв хэрэглэх вэ?

Автомашиныг ахуйд өргөн хэрэглэх болж, хүмүүс автомашинтай болсноор автомашины дугуй болон бидний хоорондын хамаарал улам ихэсч, ялангуяа автомашины хурдны зам олширч, хот дотор явах автомашины дээд хурд нэмэгдсэн нь дугуйны чанарын шаардлагыг улам бүр өндөрсгөж байна.
Машинаа гаргахын өмнө тос, цахилгаан, ус зэргээ шалгаж байх нь замд сааталгүй, тайван байхад хэрэгтэй. Холын зам, хурдны замаар явахын өмнө дугуйгаа шалгах нь зайлшгүй хийх ёстой зүйл юм. Эхлээд гадна талыг сайтар харж, гэмтсэн, хуучирсан эсэх түүнчлэн элэгдэл нь хязгаартаа хүрсэн эсэхийг үзэх хэрэгтэй. Хэрэв эдгээр байдал илэрвэл машиныг аюулгүй жолоодно гэдэг эргэлзээтэй гэсэн үг. Хэрэв дугуй гаднаа гэмтээгүй, хуучраагүй, элэгдэл нь хязгаартаа хүрээгүй бол дараагийн алхам нь дугуйны хийн даралтыг шалгах. Өндөр хурдтай явахад аюулгүй байдал дугуйны хийн даралттай нягт хамааралтай.
Дугуйн хийн даралт бага байх нь өндөр хурдтай явахад аюулгүй байдал сайн, амархан буудахгүй гэж ташаа ойлголт өмнө нь хүмүүст байсан. Зарим нь бүр өндөр хурдны замд орохын өмнө дугуйныхаа хийг сулладаг. Үр дүн нь замдаа дугуй нь бууддаг. Энэ талаар баталгаатай хэлэхэд: хурдтай явах үед дугуйн хийн даралт хэт бага байвал дугуй амархан бууддаг. Таарсан хийн даралттай бол дугуй тийм амархан буудахгүй. Дугуйн хийн даралтыг 10%-аар нэмэхэд аюулгүй байдал илүү сайжирна (гэхдээ дугуйн зөөлөн тааламжтай байдал буурна). Дугуйны хийн даралтын тоог ихэвчлэн урд хаалга юмуу шатахууны савны таган дээр наасан байдаг. Автомашины дугуйны даралтын нэгжийг PSI、KPA、MPA болон бараар илэрхийлдэг.

Эдгээрийн хоорондын хамаарал нь
:
30 PSI≈2.1кг/см2
210KPA=2.1кг/см2
0.21MPA=2.1кг/см2
2.1бар=2.1кг/см2
Хэрэв дугуйн хийн даралтыг дээрх байдлаар илэрхийлсэн байвал өөрөө сольж тооцоолж болох нь. Дугуйн хийн даралтыг жолоо барихын өмнө шалгах нь хялбар бөгөөд үр ашигтай арга юм. Замын дунд дугуйн даралтыг шалгах бас нэг арга бол өндөр хурдны замаар удаан явсан бол зам зуурт түр зогсоод гараараа дугуй (хаймар хэсэг)-г илээд үзэх хэрэгтэй. Бага зэрэг бүлээн байвал цааш явж болно гэсэн үг. Маш их халсан, гэхдээ гар хүргэж болохоор байвал анхаарах шаардлагатай бөгөөд дугуйн хийн даралтыг шалгах хэрэгтэй. Гар хүргэж болохооргүй халсан байвал аялалаа зогсоож дугуйн хийг шалгах шаардлагатай.
Одоогийн бидний хэрэглэж байгаа дугуй ихэвчлэн хагас ган утсан уртраг бүхий, нам даралтын дугуй байгаа. Хийн даралт нь 2кг/см2 орчим байдаг. Хэсэг хугацаанд явсны дараа даралтыг шалгахад 1.5кг/см2-аас бага байвал дугуй засварчнаар сайтар үзүүлэх хэрэгтэй. Магадгүй хий алдаж байгаа байх.  Хийн алдагдал маш бага байдаг тул олоход хэцүү байдаг ба ихэвчлан хий нэмээд орхидог. Хэвийн даралттай суудлын автомашины дугуй ашиглалтын явцад хийн даралт нь 1.5кг/см2-аас бага болдог тохиолдлын 90%-аас дээшхи нь хий алдагдсан байдаг.
Дугуй бүр марк, стандарт, хээ, хурдны зэрэг, үйлдвэрлэсэн огноо зэрэгтэй байдаг ба одоогийн зах зээл дээр Michelin,Good year, Bridgestone, Hankook их байдаг. 195/60R14 стандартын 195 нь өргөнийг, 60 нь дугуйн өндөр өргөний харьцаа, R нь утасгүй дугуйг, 14 нь опудны голчийг тус тус заадаг. Өөр хээтэй дугуй өөр өөр онцлогтой байдаг. Michelin-ий дугуйгаар жишээ авахад: MXV8 хээтэй дугуй бол өндөр зэрэглэлийн дугуй бөгөөд зөөлөн, тааламжтай чанар нь сайн, үнэ нь өндөр байдаг. XM1 хээтэй дугуй шатахууны хэмнэлттэй дугуй бөгөөд үнийн хувьд MXV8 хээтэй дугуйнаас бага байна. Bridgestone-ийн дугуйнд зөөлөн загварын, дунд зэрэглэлийн болон таксины дугуй гэж байдаг.
Машины нэг тэнхлэгт байгаа дугуй заавал адилхан стандарт, адилхан хээтэй, адилхан хийн даралттай байх шаардлагатай. Нэг дугуны хоёр тал нь тус бүрдээ элэгдлийг харуулах тэмдэглэгээтэй байх ба ихэвчлэн TWI-аар илэрхийлдэг. Дугуйн элэгдэл тэмдэглэгээнд хүрсэн бол дугуйг ашиглах хязгаар болсныг заана. Ийм дугуй аюулгүй байдлыг хангаж чадахгүй болсон тул солих шаардлагатай.

www.Huleg.net

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Mr.Baagii 2010-04-05 202.131.232.210

medeelel bolj bnaa Ushuu iluu medeelel bval bur sain bnaa Jolooch anduudaa duulgahad hol zamd garah huduu yabhad duguin hii ni daralt nemegddeg dugui halsanaar dotorhi agaar ni teleedyum shuu tiimees daraltiig yag l hemjeend bailgah heregtei yum Mun suuld garsan buh l dugui nar dotoroo olgoi haimar hiihiig horigloson bdag Uchir ni dugui haimariin zavsaraar bagahan hii ni halaltand telseneer olgoi hagardagBid medeelelguigees l dugui buudlaa 9798 onii dugui bn gej yarij bnaa

Avatar

Зочин 2010-04-05 220.101.137.13

ondor hurdnii zam deer zogsohiig horigloson baidag

Avatar

hi 2010-04-05 202.179.10.86

bayarlalaa

Avatar

Зочин 2010-04-05 180.235.179.215

BAS DARAA N ARB DELGYYREES COOPER DUGUI AVSAN CHIN BAS L 1998 ONIIH BSAN MANAIH N UDAAN BUYU BURUU HADAGLAGDSAN BRAND SAIN DUGUINUUDIIG HYAMD YNEER ORUULJ IREED YNTEI ZARJ LUIVARDDAG YUM BNLEE SHYY SAIN HARJ BJ AVCH BAIGAARAA

Avatar

Зочин 2010-04-05 180.235.179.215

aan tiin bi 2008 onii uvul avto plaza 2 oos Mickey Thompson duguig negiin 460000 tugniit 5n dugui avsan chin jil yavad l buurun uragdaad heen arilaad alga boltson tegsen chin ter dugui 1997 ond yildverlegdsen dugui bsan shyyGEHDEE BI SAYAHAN L MEDSEN

Avatar

Зочин 2010-04-05 180.235.179.215

aan tiin bi 2008 onii uvul avto plaza 2 oos Mickey Thompson duguig negiin 460000 tugniit 5n dugui avsan chin jil yavad l buurun uragdaad heen arilaad alga boltson tegsen chin ter dugui 1997 ond yildverlegdsen dugui bsan shyyGEHDEE BI SAYAHAN L MEDSEN

Avatar

cooper 2010-04-05 180.235.179.215

bas dugui heden ond yildverlegdsen bn ve gedgiig yaaj medeh ve gedeg talaar nemj bicheh heregtei duguinii buurundeer mash jijgeer heden onii heddeh doloo honogt hiigdej uildverees garsan bn gej bdgshyy

Avatar

cooper 2010-04-05 180.235.179.215

mash sain bn iimerhyy zyiliig iheeer bichej baih heregtei thank you huleg net

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж