Жюстин Энен Australian Open-д оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Жюстин Энен Australian Open-д оролцохгүй

WTA холбооны дэлхийн чансааг тэргүүлж байсан Бельгийн теннисчин Жюстин Энен 2011 оны улирлын анхны томоохон тэмцээн, шинэ оны анхны “Их дуулга”-ын цуврал болох Австралийн нээлттэй тэмцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Өдгөө 28 настай Энен хоёр жил гаруй хугацааны дараа их спортдоо эргэн ирж, өнгөрсөн жилийн Австралийн нээлттэй тэмцээнд финалдсан боловч Серена Уильямстай ширүүн өрсөлдөж, ялагдсан билээ. Харамсалтай нь, өвдөгний гэмтлийн улмаас 2010 оны үлдсэн хугацаанд төдий л амжилт гаргаж чадалгүй өнгөрүүлсэн юм.

Тэрбээр мэдэгдэлдээ “Энэ жил би уралдаан, тэмцээнд оролцож, сууриа босгосон гэж бодож байна. Харин ирэх жилийн зургаа, долдугаар сард би бүрэн эдгэсэн байна байх. Миний өвдөгний гэмтэл харьцангуй гайгүй болж байгаа. Бэртлээс хойш зургаан сар өнгөрсөн ч 100 хувь эдгээгүй л байна. Эрүүл саруул болохын тулд хичээж, өдөрт хоёр цаг эмчилгээ хийлгэж байгаа. Алхам алхмаар сайжирч байгаа болохоор ямартай ч хэдэн долоо хоногийн хугацаа шаардлагатай” хэмээжээ.

Энен өдгөө дэлхийн чансааны 12 дугаарт эрэмбэлэгдээд байгаа юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж