Батлах гардуулж эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Батлах гардуулж эхэлнэ

МАХН-ыг түүхийн архивт шилжүүлж МАН болгоод хоёр сар орчим хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн хугацаанд 100 гаруй мянган гишүүний бат илэрхийлэхийг шинээр үйлдвэрлүүлэх ажил хийжээ. Ингээд 2011 оны нэгдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн МАН-ын гишүүдэд шинэ батлах гардуулах ажлыг зохион байгуулахаар болжээ. Шинэ оны анхны ажлын өдөр буюу 3-нд Соёлын төв өргөөнд гишүүдийнхээ төлөөлөл болсон хүмүүст шинэ батлах гардуулах юм байна. МАН-ын 90 жилийн ойгоор батлах шинэчлэх ажлыг дуусгах гэнэ. МАН-ын батлах нэлээд зузаан болж буй бөгөөд эхний хэдэн хуудсанд МАН-ын түүхээс товчлон багтаасан аж.
Харин хуучин МАХН-ын бат илэрхийлэхийг эздэд нь дурсгал болгон хадгалуулахаар болжээ.

                    Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж