Эдийн засгийн форумтай хамтатгана | News.MN

Эдийн засгийн форумтай хамтатгана

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн форумтай хамтатгана

Монголын эдийн засгийн анхдугаар чуулган энэ оны хоёрдугаар сард  “Бид хамтдаа чадна” уриатайгаар тэмдэглэж байсан. Уг чуулганаар Хөрөнгийн зах зээл, Өрсөлдөх чадвар, Улсын бүртгэлийн шинэчлэл, Төсвийн шинэтгэл, Уул уурхай, Ногоон эдийн засаг зэрэг улс орны амьдралд чухал нөлөө бүхий асуудлаар төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид, гадаадын хөрөнгө оруулагчид болон хандивлагчид, иргэний нийгмийн төлөөлөл хоёр өдрийн турш хэлэлцүүлэг өрнүүлж байсан. Хоёр дахь удаагийн чуулганыг ирэх оны эхээр зохион байгуулахаар болжээ. Чуулганаар Монгол Улсын өмнө тулгарч байгаа олон асуудлаар бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөөд байна. Монголын эдийн засгийн ээлжит чуулганыг урьдчилсан байдлаар 2011 оны гуравдугаар сарын 2-4 өдрүүдэд Хүний хөгжил, Компанийн Засаглал, Дэд бүтэц, Эдийн засгийн бодлого, Санхүүгийн зах зээл, Өрсөлдөх чадвар гэх сэдвүүдийн хүрээнд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болжээ. Мөн Чуулганы үеэр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт зохион байгуулах ажээ. Чуулганд оролцохыг хүсэгчид нэгдүгээр сарын 20-ны дотор бүртгүүлэх учиртай юм байна.

Д.Цээнэ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж