Хөгжлийн банкнаас төсөл санхүүжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкнаас төсөл санхүүжүүлнэ

Засгийн газраас Монгол Улсын эдийн засгийн хөгжилд түлхэц болгох үүднээс  Хөгжлийн банкыг байгуулахаар болсон. Тус  банкны боловсон хүчин, тоног төхөөрөмж, программ хангамжийн асуудлыг ирэх оны эхний улиралд шийдэх бол зээл олгох асуудлыг хоёрдугаар улирлаас эхлэх юм байна.  Тус банк байгуулагдаж, үйл ажиллагаа нь жигдэрсэн тохиолдолд эхний   ээлжинд санхүүжүүлэх шаардлагатай 26 томоохон төсөл байгаа гэнэ. Засгийн газраас өнгөрсөн оны 299 дүгээр тогтоолоор эдгээрийг баталсан байна. Үүнд хүнд аж үйлдвэр, дэд бүтэц, нийгмийн салбарт оруулах хөрөнгө оруулалт багтсан аж.  Тэдгээр төслүүдийн  техник эдийн засгийн үндэслэлийг гаргасны дараа үр өгөөжийн тооцоог хянаад санхүүжилт олгох эсэхийг шийдэх юм байна.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж