Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов

Санхүүгийн зохицуулах хорооны  ээлжит хуралдаан болж дараах асуудлыг шийдвэрлэжээ. “Цогт-Асар ББСБ” ХХК, “Мөнх арилжаа ББСБ” ХХК -иудын банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх, “Нэхий итгэлт” хоршооны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх болон “Меркентайл хаус азиа ББСБ” ХХК-ийн зарим үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус хүчингүй болгов. Мөн “Меркентайл хаус Азиа ББСБ” ХХК, “Буянт манлай ББСБ” ХХК, “Би энд Жи финанс ББСБ” ХХК-иудын банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх болон “Халх хөгжил”, “Ойгоны ирээдүйн сэтгэмж”, “Хар ат хөгжил”, “Төгс их наяд”, “Өгийн мандал”, “Тэгш боломж” хоршоодын хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус сунгажээ.

Б.СҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж