Чөлөөт бүс 2013 онд ашиглалтад орно

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Чөлөөт бүс 2013 онд ашиглалтад орно

Чөлөөт бүсийн ажлын алба өнөөдөр хуралдаж улиран одож буй ажлын алдаа оноогоо хэлэлцэж, ирэх жилийн ажлаа төлөвлөлөө.

Өнгөрсөн онд Алтанбулаг худалдааны чөлөөт бүсэд 4,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр цэвэр усны эх үүсвэрээс бүс хүртэлх шугам хоолой татах, насос барих, хилийн шалган нэвтрүүлэх цогцолбор барих, цахилгаан шугам татах ажлыг хийж Улсын комисс хүлээж авчээ. Замын-Үүд чөлөөт бүсийн зураг төслийг хийж байгаа бөгөөд ирэх жилээс бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж 2012 он гэхэд бүрэн ашиглалтад орох гэнэ.

2011 онд чөлөөт бүсэд 10 тэрбум төгрөгийг чөлөөт бүсийн дэд бүтцэд зориулж төсөвт суулгасан байгаа гэнэ. Мөн БНХАУ-аас авч буй 300 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн 58 саяыг нь чөлөөт бүсэд зориулах болсон байна.

Чөлөөт бүсийн Ажлын алба Хууль зүй дотоод хэргийн яамтай хамтарч Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг бэлтгэж УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхэд бэлэн болгожээ. 2011 оны тавдугаар сард “Чөлөөт бүс-Хөрөнгө оруулалт” олон улсын чуулга уулзалтыг зохион байгуулахын өмнө дээрх хуулийн төслийг батлуулах хэрэгтэй байгаа гэнэ.

Б.СҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж