
НҮБ-ын мандаттай Чад улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцсон цэргийн багийн хоёрдугаар ээлжийн дайчид эх орондоо ирээд удаагүй байгаа билээ. Тэд ирээд Хан-Уулын дүүргийн Цэцээ гүн цогцолборын 59 дүгээр сургуулийн хичээлийн танхимыг тохижуулжээ. Тус сургуулийн хичээлийн танхимын тохижилтонд долоон сая гаруй төгрөг зарцуулсан бөгөөд өнөөдөр сургуулийн удирдлага сурагчдад хүлээлгэж өгөв.
П.Дэлгэр