
Ирэх оны эхээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр болох зуслангийн замуудыг камержуулахаар болжээ. Учир нь 32-ын тойрог болон Долоон буудлаас цааших зуслангийн замуудад гарч буй ослын тоо буурахгүй байгаа аж. Тиймээс ирэх онд осол ихээр гардаг Бэлх, зуслангийн замуудад 3-4 камер суурилуулахаар тус дүүргийн Замын цагдаагийн хэлтэсээс төлөвлөжээ. Дүүрэг энэ ажлыг дэмжиж 15 сая төгрөг зарцуулахаар болсон бөгөөд эхний ээлжинд Долоон буудлын хойно байрлах 24 цагийн пост дээр хяналтаа төвлөрүүлэхээр болсон байна. Дараа нь уг камерийн хяналтаа Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй холбох аж. Камержуулсанаар зуслангийн замд гарах ослын тоог бууруулж, урьдчилан сэргийлэхээс гадна Гүнтийн даваа, зуслангийн замаар хот руу орж ирдэг модны хулгайг хянаж, таслан зогсоох гэнэ.
П.Наран