Баянзүрхийнхэн шинэ байрандаа орно

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Баянзүрхийнхэн шинэ байрандаа орно

Баянзүрх дүүргийн Тамгын газар шинэ байрандаа ирэх оны нэгдүгээр сарын 15 гэхэд төвлөрч орохоор болжээ. Дүүргийн ИТХ-ын ээлжит хуралдаанаа шинэ байрныхаа чуулганы танхимд хийсэн байна. Одоогоор тал талд тарж байрлаад буй алба агентлагууд шинэ байрандаа төвлөрч орсноор иргэдэд хүрэх үйлчилгээ хөнгөн шуурхай болно гэж тус дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Баатарням хэлж байлаа. Дүүргийн Тамгын газрын шинэ байрыг барихад зориулж нийслэлийн төсвөөс 3,5 тэрбум төгрөг зарцуулжээ. Өмнөх байшин нь 1937 онд орон сууцны зориулалтаар баригдсан барилга байсан байна.

Д.Цээнэ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж