Эмэгтэйчүүдийн гаргадаг алдаанууд

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүдийн гаргадаг алдаанууд

Нөхөр чинь амжилтанд хүрэхэд өөрчлөгдөхөд тун бага хугацаа байна гэж цаг үргэлж өөртөө итгүүлдэг.

Таны нөхрийг урьд өмнө нь хэн ч хэзээ ч тан шиг хайрлаж байгаагүй учир миний хайрын хүчээр тэр өөрчлөгдөх болно гэж боддог.

Нөхрийг тань бусад хүмүүс тантай адил хэмжээнд ойлгож түүнийг хүлээж авч чадахгүй байна гэж боддог. Тиймээс та “Та нар түүнийг над шиг сайн мэдэхгүй л байна даа” гэж хэлдэг.

Нөхрийнхөө арчаагүй дорой байдал, эсвэл ямар нэг буруу зүйл хийснийх нь төлөө та гэр бүлийнхэн. Найз нөхдөөсөө уучлалт гуйж түүний өмнөөс тайлбар хийдэг.

Түүнээс салж, холдон явбал төр өөртөө итгэлшүй болж, өөрчлөгдөж дэвшихгүй энэ чигээрээ үлдчих байх гэж өрөвдөн боддог.Тэр таны төлөө юу ч хийгээгүй, юугаа ч зориулахгүй байхад түүнтэй тогтоосон харилцаа холбоогоо таслахгүй, хэвээр үлдээхийг та өөрөө өөртөө ямар нэг байдлаар ятган итгүүлдэг.

Шийдэл:
Эр хүний чадвар чадавхи, эмзэг байдалд “дурлах” явдлыг хэрхэн зогсоох вэ?

Дээрх шиг алдаа  гаргахгүйн тулд яах вэ?

1. Нөхрийнхөө тусын тулд хийж байгаа бүхнээ өөрийнхөө тусын тулд хийгээд үз.
Өөрийн хүсэл мөрөөдөл, өмнөө тавьсан зорилгуудынхаа жагсаалтыг гаргаж тэддгээрт хүрэх арга замуудыг бич. Энэ жагсаалтынхаа дагуу ажиллаж зорьсноосоо хазайхгүйг хичээх хэрэгтэй. Жишээ нь: Та эрхэлж буй бизнесээ амжилттай байлгахын тулд ёүлжээний бизнес эрхлэгч залуустай уулзаж ярилцах хэрэгтэй олжээ гэж бодьё. Гэтэл яг энэ үед найз азлуу чинь байшиндаа засвар хийж байж. Тэгвэл та түүнд туслахаар очих биш харин өөрийнхөө бизнесийг амжилттай болгохын тулд хийхээр төлөвлөсөн уулзалтындаа яваарай. Найз залуутайгаа учрихаас чинь өмнө бизнесээ амжилттай эрхлэх хүсэл танд байсан бөггөөд одоо ч байгаа учраас тэр зорилгынхоо төлөө явах нь таны амьдралд илүү тустай.

2. Эр хүнд туслах, түүнийг аврахын тулд хийж буй зүйлсийнхээ жагсаалтыг гарга.
Та эр хүний төлөө өөрийгөө хэрхэн гаргуунд гаргаж байгаа, түүний төлөө ихээхэн цаг зав, хүч чармайлт зарцуулж байгаагаа анзаарч мэддэггүй байж болно. Иймд энэ жагсаалтыг гаргаснаар та өөрийнхөө юу хийж байгааг сайн ойлгож мэдэх болно.

3. Өөрийнхөө төлөө үүрэг хариуцлагатай байж чаддаг эр хүнийг ол, тэгвэл та эр хүний төлөө өөрийгөө золиослох хэрэггүй болно.

Хайртай хосууд бие биенийгээ чин сэтгэлээсээ хайрлаж илэн далагүй байж, цаацид ахиж дэвших, хувирч өөрчлөгдөхийн тулд хамтран ажиллаж, бие биедээ туслах явдал нь буруу зүйл огтхон ч биш юм. Гол нь зөвхөн та ганцаараа биш, та хоёр хоёулаа нэгэн баг мэт хамтарч ажиллах явдал хамгийн чухал билээ.

Та хэн нэгэн залуутай дотно харилцаа тогтоох үедээ түүний ирээдүйн зорилго юу болох, түүндээ хүрэх арга замыг хэрхэн тодорхойлж, төсөөлж явдаг талаар асууж мэдэх хэрэгтэй. Ингэснээр түүнийг таны мөрөөдлийн ханхүү өн эсэхийг эдэх боломж танд олдоно. Хэрэв тэр үнэхээр таны хүсэл мөрөөдлийн залуу мөн мэт санагдвал түүнийг хэсэг хугацаанд хйрлаж дэмжиж туслан, үнэлж цэгнээд үз. Харин энэ хугацаанд тэр ямарнэгэн хэмжээгээр өөрчлөгдөхгүй, ахиц ддэвшил гаргахгүй байвал түүнтэй илэн далагүй ярилцаж чухам юунаас болж өөрчлөгдөж чадахгүй байгаа шалтгааныг хамтдаа ол. Хоосон амлалтаас бодит үйлдэл илүү чухал гэдгийг ямагт санаж яваарай.

Asuultserver.net
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж