“Range Rover”-ийг хүн бүр унадаг гэж үү?

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

“Range Rover”-ийг хүн бүр унадаг гэж үү?

“Камертон” хамтлагийн дуучин, “В” продакшны захирал Д.Болд автомашинд нугасгүй нэгэн. Тиймдээ ч тоглоомон машины арвин цуглуулгатай гэсэн. Гадагшаа явах бүртээ цуглуулгадаа шинэ машин худалдаж авдаг Д.Болд өөрөө дөрвөн машиныг өдрийн хэрэглээндээ унадаг аж. Тэрбээр Хаммер, Бенз, Lexus-470, Range Rover зэрэг 500 сая төгрөгийн үнэ бүхий автомашиныг өдөр тутмынхаа хэрэглээнд унадаг байна. Гэхдээ энэ талаараа дуучин Д.Болд хэлэхдээ “Надад байнга унадаг дөрвөн машин бий. Гэхдээ машин одоо цагт хэрэглээ болсон. Миний унадаг машиныг хүн бүр л унадаг шүү дээ” хэмээн онгиров. Гэвч Холливудын оддын хөлөглөдөг Range Rover-ийг монгол хүн бүр унаж байна гэхэд та лав итгэхгүй байх. Тэгвэл Д.Болдын хувьд дээрх дөрвөн машин нь зүгээр л гар утас шиг хувцсандаа тохируулж хэрэглэдэг хэрэглээ төдий л гэнэ. Сонирхуулахад түүний бүх машины дугаар 4044 гэсэн улсын дугаараар ижилсдэг байна.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж