Сайдын асуудлыг МАН мэднэ

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Сайдын асуудлыг МАН мэднэ

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулахаар УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, С.Эрдэнэ, Ц.Сэдванчиг нар УИХ-ын даргад албан бичиг хүргүүлээд буй. Харин уг асуудлыг УИХ, Засгийн газрын аль аль нь биш, харин МАН-ын Удирдах зөвлөл мэдэж шийдэх шинжтэй болжээ. Ерөнхий сайд С.Батболдод танхимын нэг гишүүнийхээ асуудлыг УИХ-аар шийдүүлэх нь тийм ч зохистой биш тул МАН-ын даргынхаа хувьд Удирдах зөвлөлөөрөө асуудлыг авч үзсэн нь дээр хэмээн үзсэн бололтой. Ерөнхий сайд С.Батболд Ц.Батбаяр гишүүнтэй хэдэнтээ нүүр тулан уулзсаны дараа сайдыг огцруулах асуудлыг УИХ-д бус МАН-д шилжүүлэх нь зөв хэмээсэн аж.

    Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж