
Монгол Улсын Эрдэс баялаг, эрчим хүчний яам Японы Нефть хий, эрдэс баялаг ашиглалтын хүрээлэн, Үйлдвэрлэл технологи судлалын үндэсний хүрээлэнтэй Монголын ашигт малтмалын судалгаа, хайгуулын чиглэлээр хамтран ажиллахаар болжээ. Энэхүү судалгаагаар гурван тал хамтын ажиллагааныхаа тодорхой чигийг тогтоон, Монголын үнэт, ховор металлын нөөц, ашиглах боломжийг хамтран судлах аж. Уг судалгаагаар ховор металлын орд газар илрүүлбэл Японы тал олборлох гэнэ. Хамтарсан хайгуулын гол ажлыг “Эрдэнэс МГЛ” компани нугалах бололтой.
Ж.ГЭГЭЭ