Шадар сайд хүүхдүүдэд бэлэг гардууллаа

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Шадар сайд хүүхдүүдэд бэлэг гардууллаа

Монгол Улсын шадар сайд М.Энхболд өнөөдөр хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг гардуулж байна. Тэрбээр Гандан хийдэд шавилан сууж буй лам хүүхдүүдэд болон Монгол Улсын гавьяат багш Ж.Дүгэрээ захиралтай Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн хүүхэд багачуудад бэлгээ гардуулжээ. Дашрамд дуулгахад, Монгол Улсын хүүхэд асран хүмүүжүүлэх төвд эцэг эхгүй, эмзэг хэсгийн өнчин 18 хүртэлх насны 300 шахам хүүхэд амьдарч суралцдаг. Энэ өнөр “айл”-ын сүлд модны наадам өнөөдөр болно.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж