“Цодгор хүү-2011” ирэх сарын 8, 9-нд болно

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

“Цодгор хүү-2011” ирэх сарын 8, 9-нд болно

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах “Цодгор хүү-2011” тэмцээн он гараад нэгдүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд болох гэж байна. Монгол улсын шатрын аварга, шатрын спортын мастер, Монголын хүүхдийн ордны багш Н.Төрбагт агсны нэрэмжит “Цодгор хүү-2011” тэмцээн Чингэлтэй дүүргийн V сургуулийн байранд болох ажээ. Тэмцээнийг 7 хүртэлх насанд охид, хөвгүүд хамтдаа, 8-9 насны охидын ба хөвгүүд, 10-11 насны ангилалд охидын ба хөвгүүдийн гэсэн нийт таван төрөлд зохион байгуулж, ангилал тус бүрт аваргуудыг тодруулна.

Тэмцээний бүртгэл нэгдүгээр сарын 6,7-ны өдрүүдэд “Урамтай шатар” холбоон дээр болно. Тэмцээний талаарх мэдээллийг 98890037, 88813208 утсаар авч болох ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж