Татварын ерөнхий газарт хулгай орсон нь батлагдсангүй

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Татварын ерөнхий газарт хулгай орсон нь батлагдсангүй

Татварын ерөнхий газрын Дотоод хяналтын тасгийн компьютерийн процессор энэ сарын 27-28-нд шилжих шөнө алдагдсан гэсэн мэдээлэл батлагдсангүй. Учир нь энэ талаархи мэдээлэл одоогоор цагдаагийн албанд бүртгэгдээгүй байгаа аж. Зарим сонин хэвлэлд дурдаснаар тус газрын мэдээ мэдээлэл санал асуулгын судалгаа, шалгалтын ажлын тайлан, мэдээллийн нэгтгэл бүхий компютерийн процессорыг өмнө нь уг байгууллагад ажиллаж байсан  Н.Энхээ хулгайлсан байх гэсэн мэдээллийг  албаны нэгэн удирдлага өгчээ. Гэвч уг хэргийн талаар албан ёсны мэдээлэл алга байна.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж