Анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан болж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай хуулийн төсөл, Шүүгчийн орон тоо, цалингийн хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд 100 хувийн саналаар анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжиж, эл асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж, шийдвэрлэлээ.

Хуулийн төсөлд тусгаснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийг 2011 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн байгуулахаар болж байна. Ингэхдээ шүүгчийг сонгон шалгаруулах болон бүтэц зохион байгуулалтын ажлыг 2011 оны дөрөвдүгээр сарын 1-ний дотор багтаан хийж гүйцэтгэхээр тооцон, энэ ажлыг Шүүхийн ерөнхий зөвлөл хариуцахаар болж, шийдвэрлэлээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж