Амжилт бүтэл, алдаа эндэл аль аль нь байлаа

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Амжилт бүтэл, алдаа эндэл аль аль нь байлаа

Мэндчилгээ

Монгол Улсаар овоглосон Монголынхоо иргэн бүрт ирж буй Шинэ оны халуун мэндийг хүргэе.

Улиран өнгөрөгч 2010 он бүх салбарт амжилт ололт дүүрэн байсан ч бас алдаа эндэл, засч залруулах, шийдвэрлэх чухал алхмуудаар дүүрэн жил байсныг та бүгд мэдэж байгаа.

Сүүлийн жилүүдэд бидэнд болон дэлхий дахинд тохиолдоод байгаль, цаг уурын томоохон шалгалтууд биднийг тэр дундаа малчид, тариаланчдийг улам хөдөлмөрч, няхуур илүү нарийн ур ухаан, хөдөлмөрч занг шаардсан үйл явдал боллоо.

УИХын гишүүн би Төрийн түшээгийн хувьд нийт иргэдийнхээ эрх ашгийг хамгаалсан, шударга зохицуулалтыг хангахуйц хэд хэдэн хууль санаачлан өргөн барьсан төдийгүй сонгогдсон тойрогтоо хийхээр төлөвлөсөн олон бүтээн байгуулалтын ажлуудын нэг Завхан аймгийн хэмжээнд хоногт 40.0 тн гурил үйлдвэрлэх хүчин чадал бүхий гурилын үйлдвэрийг тариалангийн талбайн хамт өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулсан амжилтаар хуучин оноо үдэж байна. Цаашид хийж бүтээх олон ажлууд тасрахгүй хөвөрч байгаа гэдгийг та бүхэндээ дуулгахад таатай байна.

Монгол орныхоо хөгжлийн төлөө хүн бүхэн бүтээлч байж, шинэ гарч байгаа 2011 ондоо амжилтаар арвин баялаг байхыг ЕРӨӨЕ.

Хүндэтгэсэн

УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Ш.САЙХАНСАМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж