Энэтхэг, Өмнөд Африк хяналтын тоглолтоо хийж байна

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Энэтхэг, Өмнөд Африк хяналтын тоглолтоо хийж байна

Крикетийн энэ улирлын сүүлчийн тэмцээнийг багууд эдгээр өдрүүдэд хийж байгаа, хамгийн сонирхолтой өрсөлдөөнийг үзүүлж буй Энэтхэг, Өмнөд Африкийн шигшээ багуудын хяналтын гэж нэрлэгдсэн тоглолтын гурав дахь өдөр өчигдөр байлаа. Улиралд албан ёсны хяналтын тоглолтыг хоёр шилдэг баг хоёр удаагаа хийж байгаа нь энэ бөгөөд Өмнөд Африкийн Дурбан дахь крикетийн хамгийн том талбай болох Кингсмийдэд хөгжөөн дэмжигчдийн анхаарал төвлөрч байгаа юм. Хоёр дахь өдрийг Энэтхэгчүүд 166 гэсэн ранаар дуусгасан бол гурав дахь өдрийн тоглолтыг талбайд эзэд гайхалтай эхлүүлжээ. Өмнө тоглолтод төдийлөн сайн тоглоогүй Өмнөд Африкийн шидэгч Дэйл Стэйен гурав дахь алдаагаа засч, эсрэг багийн довтлогоог няцааж байсан бол Греам Смит, Алвиро Педерсон гэсэн цохигчид багийнхаа оноог явуулж байлаа. Тэд 50 үүрийг эзлэхдээ 9,5 гэсэн дунджийг үзүүлж байлаа. Гэсэн ч эхний хоёр өдөр хангалтгүй байсан тэдний хувьд өчигдөр сайн тоглосон ч хяналтын тоглолтыг ялалтаар өндөрлүүлэхэд оноо хэрэгтэй хэвээр байна. Тэдэнд ялалт байгуулахад 192 гүйлт хэрэгтэй байгаа юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж