Буудайг рапсаар солих уу?

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Буудайг рапсаар солих уу?

УИХ-аар хэлэлцэж байгаа НӨАТ-ын тухай хуулийн төсөлд “Газар тариалан эрхлэгчдийн дотооддоо түгээж борлуулсан буудай, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийг НӨАТ-аас чөлөөлөх” гэсэн заалт оруулаад байгаа. Гэтэл Төсвийн байнгын хорооны хуралдаанаар “буудай” гэснийг “үр тариа” болгон өөрчлөх талаар ярилцсан байна.

Үүний цаана Төсвийн байнгын хорооны шинэхэн дарга Д.Хаянхирваагийн “мяндсан ухаан” явж буй талаар гишүүдийн амнаас дуулдах болжээ. Учир нь үр тариа гэдэгт рапс багтдаг бөгөөд Д.Хаянхирваа гишүүн хувьдаа рапсын тариалалт эрхэлдэг аж ахуйтай, түүндээ зориулж хуулийн төсөлд өөрчлөлт оруулж байна хэмээн гишүүдээс хэлж байна.

 Д.ОЮУН

     

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж