Олон улсын тэргүүлэх экспертүүдийг урьж лекц уншуулна

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

Олон улсын тэргүүлэх экспертүүдийг урьж лекц уншуулна

“Банкны салбарын бүтцийн өөрчлөлт ба олон улсын туршлага” сэдэвт нээлттэй лекцийг Монголбанк, Дэлхийн банктай хамтран зохион байгуулах гэж байна. Лекцэд олон улсын хэмжээнд  өндрөөр үнэлэгдэн, хүлээн зөвшөөрөгдсөн банкны шинэчлэлийн мэргэжилтнүүдийг  урин оролцуулах ажээ.  Олон улсын тэргүүлэх эксперт, Исланд, Турк, Тайланд зэрэг улсын банкны салбарын бүтцийн өөрчлөлтөд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн ноён Матс Жосеффсон,  санхүүгийн салбарын шинэчлэл, банкны бүтцийн шинэчлэлийн асуудлаар олон улсын хэмжээний эксперт, дэлхийн олон орны санхүү болон банкны салбарын шинэчлэлд оролцож, зөвлөгөө өгч байсан Карл Линдгрен, Туркийн хадгаламжийн даатгалын сангийн тэргүүн, Турк дэх банкны салбарын бүтцийн шинэчлэлд биечлэн оролцож байсан Энгин Акчакожа болон  Тайланд банкны хяналт шалгалтын хэсгийн ахлах захирал, Тайландын санхүүгийн салбарын шинэчлэлтэнд биечлэн оролцсон хатагтай Салиний Вангтал  нарын чадварлаг мэргэжилтнүүд туршлагаасаа хуваалцах  юм байна. Энэхүү лекц нь банкны салбарын өөрчлөлтийг сонирхож буй мэргэжилтэн, эрдэм шинжилгээний ажилтан гэхчилэн хэн бүхэнд нээлттэй байх юм. Лекц дөрөвдүгээр сарын 8-ны өдөр  Монгол банкны хурлын танхимд болно.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж