Арванхоёрдугаар сарын 30

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Арванхоёрдугаар сарын 30

Арванхоёрдугаар сарын 30-ны баяр

Филиппины баяр Рисалийн өдөр

Манила Сантьяго боомтын цайз дахь Хосе Рисалийн хөшөө

Филиппин XIX зуунд Испанийн колони хэвээр байв. Эх орноо чөлөөлөх тэмцэгчдийн дунд онцын авьяастай, эрлийз Хосе Рисаль гэдэг эмч, зураач, барималч, яруу найрагч, зохиолч, угсаатан судлаач хүн байлаа.

1896 оны наймдугаар сарын 26нд Испанийн эсрэг бослого гарсан
ба  "Рисаль, Хосе"Хосе
Рисаль түүний төлөвлөгөөтэй танилцсан байв. Тэрээр энэ бослогыг өөрийгөө хөнөөсөн гэж үзээд Филиппинаас гарч явсан байв. Суэц хүрч чадаагүй байхад нь түүнийг хуйвалдагч гэж Испанийн шаардлагаар баривлан Манилад авчирсан байлаа. Хувьсгалт нууц
байгууллагынхан өөрт нь хэлэлгүйгээр
Рисалийг тусгаар Филиппины ерөнхийлөгч
болгохоор шийдсэн ба шинэ
хүмүүсийг татахын тулд түүнийг
удирдагчаа гэсэн байжээ.

Хуйвалдаан зохион байгуулж, самуун гаргах гэсэн ялаар Рисалийг 1896 оны энэ өдөр Багумбаяны ойд буудан хөнөөсөн байна. Цаазлагдахын урьд шөнө  тэрээр Сантьягогийн боомт цайзад Филиппины яруу найргийн сонгодогт тооцогдох ("Сүүлчийн удаа өршөө", "Ultimo Adios") шүлгээ бичсэн байв. Рисаль 1903 оноос хойш үндэсний баатар гэж тооцогдож ирсэн ба энэ өдөр болох түүний дурсгалын ёслолд Филиппины ерөнхийлөгч заавал оролцдог уламжлалтай.

Өдрийн ишлэл

"Зан араншин чинь асуудал гаргахыг шаардаад байвал өөртөө л түүнийг гарга. Харин түүнийг хүлээлж буй орчиндоо гаргах хэрэггүй"
(Редьярд Киплинг, 1865 оны арванхоёрдугаар сарын 30-нд төржээ)
Английн зохиолч, яруу найрагч, хүүхдийн уран зохиолын сонгодог зохиолч Жозеф Редьярд Киплинг, Joseph Rudyuard Kipling (англ.) Энэтхэгийн Бомбей хотноо 1865 оны арванхоёрдугаар сарын 30-нд төрөөд Англин Зүүн Сассекс дэх Беруош гэх  өөрийн эдлэндээ 1936 оны нэгдүгээр сарын 18-нд нас баржээ. Тэрээр Нобелийн уран зохиолын 1907 оны шагналтан юм.

Бусад ишлэлээс:
    Бурхан эхчүүдийг бүтээсэн учраас энд тэндгүй байж чаддаггүй.
    Ирээдүйд хэн нэгэн алдар нэр ба мөнгөний биш зөвхөн өөртөө баяр авчрахаар хөдөлмөрлөх болно.
    Эргэн тойрон юу болж буйг ойлгох нь тэнэг болох хамгийн зөв арга мөн.
    Тамд очих замдаа би тантай тохиролцох болно.
    Бидэнгүйгээр болж бүтэх нь бидэнд л муу
    Хайртай зохиолчтойгоо уулзаад сэтгэлээр унаагүй хүн аз жаргалтай.
    Ганцаараа аялахад хамгийн хурдан байдаг
    Хэрэв түүхийг өгүүллэгийн эмхэтгэл шиг өгдөг байсан бол тэр хэзээ ч мартагдахгүй.
    Танихгүй орныг ойлгохын тулд эхлээд түүний үнэрээр амьсгаалах хэрэгтэй.
    Тэнэг эмэгтэй  ухаантай эрийг аргалж чадах бөгөөд харин тэнэг эрийг захирахыг маш ухаантай эмэгтэй л хийж чадна.
    Ямар ч ард түмэн өөрийн сүүдэр болсноор дуусдаг.
    Бидэнтэй адилхан хүмүүс нь бид, үлдсэн нь тэд.
    Баруун бол баруун, Доно бол дорно.

Үйл явдал

Асакуса — Уэногийн метроны шугам нээгдэв

1927 он: Токио хотноо 2,2 километрийн урттай Асакуса — Уэно гэх метроны шугам нээгдсэн байна. Азийн анхны метроны эцгээр Морицугу Хаякава гэдэг хүн тооцогддог. Тэрээр 1914 онд Лондонд очсоныхоо дараа Токиод метро байгуулах санаа төржээ. Тэр ажил нь дэлхийн дайнаар хойшлогдсон ба мөн олон мэргэжилтнүүд Токиогийн газрын хөрсийг тийм ачаалал даахгүй зөөлөн гэж байжээ. Гэвч тэр нь түгшүүр тарих үндэсгүй байв.  Эхний станцуудад хүмүүс орж үзэхээр хоёр цаг орчим дараалалд зогсдог байсан гэнэ. Өдгөө Токиогийн метрополитен дэлхийд зорчигчдын тээврийн эргэлтээр нэгдүгээрт ордог.

Хиймэл каучук гаргах аргыг боловсруулав

1927 он: одоогоос 83 жилийн өмнө Оросын химич Сергей Лебедев дэлхийд анх удаагаа хиймэл каучук боловсруулах аргыг зохиожээ.
Өмнөх жилд нь Зөвлөлтийн Засгийн газар тийм төслийн уралдааныг зарлан ялагчид нь 100 мянган рублийн шагнал амласан байв. Хиймэл каучук боловсруулах аргаас гадна хоёр кг-аас багагүй  тэр бүтээгдэхүүнийг уралдаанд ирүүлэх ёстой байжээ. Мөн технологийн үйлдлийг нь гаргах ёстой байлаа. Бас түүнд ашиглах түүхий эд нь хямд байх ба өөрийн өртөг нь бага байх шаардлагатай байлаа.
Химич Сергей Лебедев энд оролцохоор шийдэн сурагч нартайгаа хамт ажиллаж эхэлсэн байв. Хиймэл каучукийн түүхий эдээр тэр нефтийг сонгож металл натрийг хольц болгосон байлаа. Дараа нь нефтийг спиртээр сольжээ. Ингээд тэрээр этилийн спиртээс гаргасан натри-бутадиены хиймэл каучукийг гаргаж авсан байна.
1930 оны турш Ленинградад хиймэл каучукийн үйлдвэрийг барин ашиглалтад оруулжээ. Хожим Лебедевыг хиймэл каучук гарган авахад онцгой зүтгэл гаргасан гэж Лениний одонгоор шагнасан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж