Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Төрөлх Дархан хотынхоо хөгжлийн 50 дахь жилийг бүтээлцэж  байгаа Дарханчууд та бүхэнтэйгээ болон WWW.NEWS.MN цахим хуудсын хэрэглэгч, уншигч, сонсогчид та бүхэнтэйгээ 2 он солигдох гэж байгаа энэ торгон агшинд уулзаж байгаадаа туйлын баяртай байна. Дарханчууд маань өнгөрч байгаа 2010 онд амжилт бүтээлээр дүүрэн байлаа. Бид 2010 оны нийгэм эдийн засгийн зорилтоо дэвшүүлэхдээ 2011 онд тэмдэглэж өнгөрүүлэх Дархан хотынхоо 50 жилийн ойд зориулсан бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, өрхийн хөгжлийг дэмжих зорилтыг дэвшүүлж амжилттай хэрэгжүүлэн ажиллалаа. Ирэх  2011 он Дарханчууд бидний хувьд ажил, амжилт, бүтээн байгуулалтаар дүүрэн жил болно гэдэгт итгэлтэй байна. Энэ дашрамд WWW.NEWS.MN цахим хуудсын хэрэглэгч, уншигч, сонсогч та бүхэндээ болон төрөлх хотын иргэддээ Шинэ ондоо эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байж, та бүгдийн минь хүссэн гэгээн хүсэл болгон чинь гэрэлтэн биелэж байх болтугай.

ТА БҮХЭНДЭЭ ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Г. ЭРДЭНЭБАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж