Машинаасаа 21 сая төгрөг алджээ

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Машинаасаа 21 сая төгрөг алджээ

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутагт, “Дотно” төвийн үүдэнд орхисон машинаас их хэмжээний мөнгөө алдлаа гэсэн мэдээлэл өчигдөр иржээ. Мэдээллийн дагуу шалгахад Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны оршин суугч А нь тус төвийн гадна өөрийн эзэмшлийн Toyota Prado71-63 УБЧ машинаа цоожлолгүй орхиж явснаас  21 сая 300.000 төгрөг алдсан болохыг тогтоожээ. Мөн энэ сарын 26-28-нд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд иргэн М-ын өвлийн  сууцнаас блокны машины мотор, вибратор 3 ширхэг, зуурагчийн мотор зэрэг эд зүйлийг Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хорооны иргэн, эрхэлсэн тодорхой ажилгүй 40 настай эмэгтэй Н гэгч бусадтай бүлэглэн хулгайлсаныг илрүүлжээ. Дээрх хэргүүдийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж