Сангийн сайд ”Оны шилдэг эдийн засагч” болов

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Сангийн сайд ”Оны шилдэг эдийн засагч” болов

Монгол дээд сургууль, Монголын эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэг, Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын тул хамгаалах нийгэмлэг хамтран Монголын эдийн засгийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж байгаа үйл хэргийг нь үнэлэн “Оны шилдэг эдийн засагчид”-ыг тодруулдаг уламжлалтай. Энэ жил 13 дахь удаагаа зохион байгуулж буй шилдэг эдийн засагчдад олгодог “Алтан тул”-ын эздийг тодрууллаа. 

Сангийн сайд С.Баярцогтыг дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямралын хүнд цаг үед Сангийн яамыг толгойлон авч явсан бөгөөд Төсвийн тогтвортой байдлын хууль гаргах, хөтөлбөрт суурилсан төсөв бий болгоход томоохон алхам хийсэн, улс төрийн намуудын популист амлалтыг хязгаарласан, Их өрийг бүрмөсөн барагдуулахад үнэтэй хувь нэмрээ оруулсан, Төсвийн тухай хуулийг УИХ-д өргөн барьсан, , Хөгжлийн банкийг байгуулах, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг батлуулсан, "Монгол Улсын цахим худалдан авах тогтолцоо" төслийг амжилттай эхлүүлсэн зэрэг томоохон ажлуудыг удирдан зохион байгуулж, Монголын эдийн засгийн хямралыг амжилттай даван туулахад чухал үүрэг гүйцэтгэсэн учир  “Оны шилдэг эдийн засагч”-аар тодруулсан байна.

Мөн “Монгол мал” хөтөлбөрийг санаачлан боловсруулах болон Төлөвлөлтийн яам байгуулах гэх мэт дэвшүүлсэн олон санал санаачлагыг нь үнэлж УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир, Цаасгүй татварын орчинг бүрдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх гэх мэт томоохон шинэчлэл хийсний төлөө Татварын Ерөнхий газрын дарга Ц.Оюунбаатар, Мөнгөний бодлогын алдаа, төв банкны шинэ үүрэг, инфляцийн шалтгааны талаар цуврал нийтлэл бичсэний төлөө судлаач Б.Оюунбилэгт, Мянганы замын Дашинчилэн-Өгий нуурын чиглэлд хийсэн томоохон бүтээн байгуулалтын төлөө “Бэрх зараа” компанийн захирал Ц.Бат-Эрдэнэ нарыг шалгарууллаа.

Б.Мандах
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж