Загвар өмсөгчдийн баяр зодооноор өндөрлөжээ

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Загвар өмсөгчдийн баяр зодооноор өндөрлөжээ

Хамт олноороо шинэ оноо угтаж, баяр хөөрт умбасан сүүлийн өдрүүдэд
нийслэлд үйл ажиллагаа явуулдаг дөмөгхөн газар бүхэн хүлээн авалтандаа
дарагдаад, ачаалал ихтэй байна. Хуучнаа үдэж, шинийг угтсан баяр наадам
бүхэн хожим дурсагдах хөгжилтэй сонин үйл явдлуудын дунд өнгөрдөг.

Хамт олноороо шинэ оноо угтаж, баяр хөөрт умбасан сүүлийн өдрүүдэд
нийслэлд үйл ажиллагаа явуулдаг дөмөгхөн газар бүхэн хүлээн авалтандаа
дарагдаад, ачаалал ихтэй байна. Хуучнаа үдэж, шинийг угтсан баяр наадам
бүхэн хожим дурсагдах хөгжилтэй сонин үйл явдлуудын дунд өнгөрдөг. Харин
“Монгол модель” агентлагийн загвар өмсөгчид маань сүүлийн үед Буриад
маягаар найрладаг болсон бололтой. “Найр сайхан боллоо. Гурван хүн л
үхлээ” гэдэгчлэн, тус агентлагийн гунхсан сайхан загвар өмсөгч охид “M
club”-т хөл толгойгоо мэдэхгүй цэнгэсний эцэст шөрмөснийхөө чадлыг үзэн
зодолдож гарсан юм байх. Хамгийн их хор шартай, атаа жөтөөтэй талбар
гэгддэг загварын ертөнцийн өрсөлдөөнөөс тэдний хэрүүл маргаан үүсч,
улмаар биеийн чадлаа үзэн зодолдоход хүргэжээ. Тэдний бие биен рүүгээ
шидэлсэн виноны хундага, пивоны шилнээс бултах гэж үйлээ үзсэн зөөгч,
ажилчдын үнхэлцэг хагарах шахсан гэнэ. Шавь нартайгаа үеийн юм шиг
аягладаг гандан бууршгүй топ Болормаа жигтэйхэн гомдож, нулимс унагасан
байна. Баргийн ээжийн охиныг сүрдүүлдэг загварын тайзыг хэнэггүйхэн
дээрэлхдэг, билэг танхай Болормааг уйлуулсан гэхээр модель охидын тулаан
хэр дуулиантай байсныг гэрчлэх биз ээ.
www.sharmedee.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж