Хятад улс ховор элемэнтийн экспортыг багасгана

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Хятад улс ховор элемэнтийн экспортыг багасгана

БНХАУ 2011 онд ховор минералын экспортын хэмжээг 10 хувиар бууруулна гэж мэдэгдсэн байна. Зурагт, компьютерийн дэлгэц зэрэг электрон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг орнууд энэ элементийн нийлүүлдэг Хятадаас хамааралтай болоод байгаа юм. Хятад улсын хувьд тус бүтээгдэхүүний нийт экспортын 97 хувийг хангадаг аж. АНУ-д хэдийгээр ховор минерал байдаг ч өнгөрсөн онд олборлолт хийгээгүй. БНХАУ уг нь экспортын хэмжээг бууруулахгүй гэж мэдэгдэж байсан юм. Ховор минерал нь сканди, иттриум зэрэг 17 химийн элементээс бүрддэг бөгөөд шинэ технологийн үйлдвэрлэлтийн гол бүтээгдэхүүний нэг юм. Газар нутгийн эзэмшлийн талаарх маргаанаас болж Хятад улс Япон руу ховор элемент нийлүүлэхийг зогсоож байсан юм.

Ховор элемент үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа Австралийн хоёр компанийн хувьцааны үнэ энэ мэдээллийн дараа даруй 10 гаруй хувиар өссөн байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж