
Хvн хоол идэх дуршилтай vедээ тодорхой цагт бага багаар хооллох нь хамгийн чухал.
Тогтмол цагаар хооллож сурвал болзолт рефлекс vvсэж, хооллохын өмнө бие махбодь бэлтгэгддэг. Өдөрт дөрвөн удаа хооллох нь хамгийн тохиромжтой гэж эмч нар зөвлөдөг.
Өдөрт идэх бvх хоолны:
– 25%-ийг өглөө,
– 50%-ийг vдэд,
– 15%-ийг бага vдэд,
– 10%-ийг орой идвэл хамгийн тохиромжтой гэнэ.
Оройн хоолыг унтахаас 1-2 цагийн өмнө идвэл зохино. Унтахын өмнө их хоол идвэл ходоодны ажиллагаа хvндэрч тайван нойрсож чадахгvйд хvргэнэ.
Хоолыг амархан боловсруулахын тулд яаралгvй, сайн зажилж идэх хэрэгтэй. Хооллож байх vедээ ном унших, телевизор vзэх, ярих, тоглох гэх мэт зvйлд анхаарлаа хандуулбал хоол боловсруулахад хамаарах тархины төвд vе vе саатал vvсэж, хоол боловсрох ажиллагаа удааширна.
Дуршил. Энэ нь хоол боловсруулах булчирхайг хvчтэй сэргээгч бөгөөд идсэн хоолыг сайн шингээхэд нөлөөлнө. Хоолны төрөл олон янз байх, хоолны амт, vнэр, өнгө сэтгэлд тааламжтай байх нь дуршлыг сайжруулна. Мах, ногооны шөл идэхэд ходоодны булчирхайн ажиллагаа сэргэнэ. Хоол идэхийн тулд гараа угаах, ширээгээ аятайхан зассан байх нь болзолт цочроогч болон хувирч, хоол идэх дуршлыг нэмэгдvvлнэ.
Ходоод, гэдэсний өвчин, тvvнээс урьдчилан сэргийлэх. Гэдэсний элдэв халдварт өвчин vvсгэгч нян, вирус нь бохирлогдсон хоол хvнс, ус, бохир гар зэргээр дамжиж хvний бие махбодод нэвтэрч орно.
Туузан хорхой vхэр, гахайн шvvрхий махаар халдварлах учир махыг шvvрхий идэж болохгvй.
Хоолны хордлого. Буруу хадгалсан хvнсний зvйл, ялангуяа консерв, хиамны төрлийн бvтээгдэхvvн хоолны хордлого vvсгэх магадлал өндөр байдаг. Зуны цагт хортой мөөг, боловсроогvй жимс идсэнээс хорддог. Хоолны хордлогын шинж тэмдэг нь бөөлжис цутгах, суулгах, аймхай мөгөөрсний тус газар өвдөх, толгой өвдөх, халуурч зvрхний ажиллагаа суларна. Ийм тохиолдолд давстай бvлээн ус ихээр ууж бөөлжvvлэх яаралтай арга хэмжээ авах нь зvйтэй. Ингэж ус ууж бөөлжих нь ходоодыг цэвэрлэх сайн талтай аж.
Хордлоготой хvнд аяга буцалсан усанд модны нvvрс нунтаглаж, цайны халбагаар 1-2-ыг хийж уулгаж болно. Зvрхний ажиллагааг сайжруулахын тулд аагтай цай, кофе уулгаарай.