АХХ мэдээллийн технологийн салбарт шинэчлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.04-нд нийтлэгдсэн

АХХ мэдээллийн технологийн салбарт шинэчлэл хийнэ

Ардчилсан хүчний
холбоо/АХХ/-ны
мэдээллийн
технологийн салбарт ажилладаг гиш
үүд нэгдэн клуб байгуулжээ. Тодруулбал, өнгөрсөн долоо
хоногт тус салбарт үйл ажиллагаа явуулдаг компанийн захирлууд болон мэдээллийн
технологийн салбарт ажиллаж буй залуусын уулзалт ярилцлага болж, АХХ-ны
холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн З.Энхболд тэдэнтэй санал бодлоо солилцсон
байна.

Энэ үеэр хөндөгдсөн асуудал бол Монгол Улсад мэдээллийн
технологийн бодлогыг тодорхойлдог хууль эрх зүйн орчин өнөөг хүртэл бүрдээгүй
байгаа аж. Дэлхий нийтээрээ глобальчлагдан нэгэн дээвэр дор цахим ертөнцөд
нэгдэн дэлхий хаана амьдарч байгаагаасаа үл шалтгаалан мэдээллийн технологи
ашиглан асар их орлого олж байхад манайд энэ төрлийн бизнес эхлэл төдий гэнэ.
Үүнийг өөрчлөхийн тулд АХХ-ны дэргэд байгуулагдсан цахим клубынхан мэдээллийн
технологийн салбарт шинэчлэл хийхээр болж, ажлын хэсэг байгуулан ажилдаа оржээ.
Тэд зөвхөн аутсорсингийн бизнесийг хөгжүүлэхэд манай улсын нэг иргэн өдөртөө хэдэн
арав, зуу, мянган долларын орлого олох боломж бүрдэх аж.

Тиймээс АХХ-ны цахим клубынхан цахим засаглал, мэдээллийн
технологийн боловсрол зэрэг сэдвүүдээр олон нийтийн дунд хэлэлцүүлэг явуулж,
хууль эрх зүйн орчныг боловсронгүй болгоход нэн тэргүүнд анхаарлаа хандуулан
ажиллах юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж