С.Чемезов Монголтой хамтран ажиллах зөвлөлийг тэргүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

С.Чемезов Монголтой хамтран ажиллах зөвлөлийг тэргүүлнэ

Саяхан ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимд Монгол Улстай харилцах Ажил хэргийн зөвлөл байгуулагдаж анхны хурлаа хийжээ. Уг хуралд ОХУ-ын ХАҮТ-ын ерөнхийлөгч Е.Примаков, “Ростехнологи” ХК-ийн ерөнхий захирал С.Чемезов, ОХУ-ын Гадаад харилцааны яамны Азийн газрын дарга М.Азизов болон ОХУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-ны ажилтнууд оролцсон байна. Хурлын үеэр ноён Е.Примаков Орос-Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, харилцааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, Монгол Улстай 2008 онд нэг тэрбум ам.долларын худалдаа хийснийг тэмдэглэсэн байна. Тэрбээр, дэлхийн санхүү, эдийн засгийн хямрал хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлсэн хэдий ч энэ жил хоёр талын харилцаа холбоо дахин сэргэж байна. Үүнтэй холбоотойгоор хамтын харилцааг улам бэхжүүлэх зорилгоор Оросын хувийн хэвшлийнхнийг эдийн засгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцуулах чухал байна гэжээ. Е.Примаковын хэлснээр Монгол Улстай хамтран ажиллах гол субьект нь Ажил хэргийн зөвлөл бөгөөд тус зөвлөлийн даргаар С.Чемезовыг санал нэгтэй сонгожээ.

Д.Цээнэ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж