Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд өчигдөр “Шинэ бүтээл-2010″ үзэсгэлэн нээлтээ хийлээ. Жил бүр он солигдох мөчид зохион байгуулагддаг энэхүү үзэсгэлэн гишүүнчлэл харгалзахгүй монголын бүх уран бүтээлчид оролцогоороо онцлог юм. Үзэсгэлэнд уран зураг, баримал, зураасан зураг, чимэглэлийн урлагийн 160 гаруй бутээлийг дэлгэн тавьжээ. “Шинэ бүтээл 2010″ үзэсгэлэн ирэх сарын 7-ныг хүртэл үргэлжлэх аж.
С.Отгон