“Их-Амгалан” өрхийн эмнэлэг шилдгээр тодорлоо

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

“Их-Амгалан” өрхийн эмнэлэг шилдгээр тодорлоо

Баянгол дүүргийн эрүүл мэндийн нэгдэл шилдгүүдээ тодрууллаа. Тус дүүрэгт 21 өрхийн эмнэлэг байдгаас IX хорооны “Их-Амгалан” өрхийн эмнэлэг шилдэгээр тодорчээ. Тус өрхийн эмнэлэг нь 2001 оны нэгдүгээр сарын 01-ны өдөр хорооны хүн амд эрүүл мэндийн анхан шатны болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхээр бүрэн бус нөхөрлөл хэлбэрээр байгуулагдсан аж. Одоогоор зургаан эмч, зургаан сувилагч, хоёр туслах ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Тус өрхийн эмнэлэг нь төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэдэг хувийн хэвшлиййн эрүүл мэндийн байгууллага  бөгөөд 2002 онд анх нийслэлийн Загвар өрхийн эмнэлэг, 2008 онд Монгол Улсад өрхийн эмнэлэг үүсч хөгжсөний 10 жилээр “Шилдэг өрхийн эмнэлэг”  зэрэг өргөмжлөл хүртэж байжээ.
Энэ онд тус өрхийн эмнэлгийнхэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гэрээр эмчилгээ хийх,  0-1 насны хүүхдийн эндэгдлийг бууруулах, халдварт өвчнийг бууруулах зэрэг олон ажил үйлчилгээг нэвтрүүлсэн тул шилдэгээр шалгаруулсан аж.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж