Он гарсаар арав гаруй хүн уурхайн аманд амиа алдлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.04-нд нийтлэгдсэн

Он гарсаар арав гаруй хүн уурхайн аманд амиа алдлаа











Одоогийн байдлаар
нийслэлийн Налайх  д
үүргийн нутагт
120-130 аманд мянга гаруй х
үн гар аргаар нүүрс олборлож байна.
Зуны гурван сар л т
үр завсарладаг энэ амь дүйсэн албан
бус х
өдөлмөрийн улмаас энэ оны эхний гурван сард арав гаруй хүн эрсдэлд өртөөд байгаа ажээ. Тиймээс бид Эрдэс баялаг эрчим хүчний яамны
харъяа Налайх дахь уул уурхайн аврах албаны дарга Ц.Жанчиваас зарим з
үйлийг
тодрууллаа.

-Налайхын нүүрсний уурхайд
гарсан ослын улмаас х
үмүүс амиа алдсаар байна. Осол юуны улмаас гарч байна вэ?

үүрсийг гар
аргаар олборлох нь эрсдэлтэй. А
лбан ёсны зөвшөөрөлгүй, зориулалтын бэхэлгээгүй уурхай руу
орж олборлолт хийж байгаа нь ослын гол шалтгаан.
Нас барагсад нурангид дарагдсанаас амиа алдаж
байна. Энэ жил л гэхэд 36 удаа уурхайд осол гарснаас арав гаруй х
үн амиа
алдсан.
Нуранги үүссэн даруйд аврах ангид мэдээлэл өгөөгүйгээс хугацаа алдах, байдал хүндэрсэн үед л тусламж
эрэх зэрэг
тохиолдол олон
гарч байна.

-Уурхайн ам руу хүүхэд оруулах
нь т
үгээмэл. Амиа алдагсдын
дунд х
үүхэд байсан уу?

үүхдүүдийг уурхайд
ажиллуулдаг нь
үнэн. Гэхдээ энэ жилийн хувьд хүүхэд осолдож, амиа алдаагүй. Голчлон 25-33 насны залуучууд л амиа алдаж байгаа
нь харамсалтай. Цаашдаа ч осол аваар гарч болзошг
үй хэвээр
байна. Иймд иргэд ажиллах орчинд
оо онцгой анхаарч, стандартын дагуу гаргасан ам, бэхэлгээтэй уурхайд
ажиллах хэрэгтэй байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж