
Арванхоёрдугаар сарын 24-ний өглөө эрт цагдаа нар Гуэррерогийн байсан байшин руу довтолжээ. Террористтой тэмцэх хувьсгалт Колумбийн армийн /ERPAC/ удирдагч ERPAC нь их хэмжээний кокаин үйлдвэрлэж, худалдаалдаг юм. Гуэрреро хэдийгээр зугтаж чадсан ч бүслэлтэд байсан цагдаа нарын суманд оногдсон байна. Цогцосыг нь олох үед түүний гарт алмаз эрдэнээр чимэглэсэн алтадсан гар буу болон хутга байсан аж. Буудалцааны үеэр хоёр цагдаа амиа алджээ.
„Энэ хүн манай оронд асар их хохирол учруулсан. Тийм болохоор энэ дайралт маш чухал байсан“ гэж Ерөнхийлөгч Сантос хэлжээ. Түүний мэдэгдсэнээр Гуэрреро Колумбийн өмнөд хэсэгт 2000 гаруй хүний амь насыг хөнөөсөн хэрэгт холбоотой бөгөөд хүний хоолойг хэрчдэг байсан тул „Хутга“ гэх хочийг авсан аж.
Сантос түүчлэн гэмт этгээдийн байршлыг илрүүлэхэд тусалсан хэд хэдэн хүнд өндөр шагнал олгох болсон тухай мэдэгдээд бусад гэмт хэрэгтнүүдэд хандан „Та нар унах болно“ хэмээн телевизийн нэвтрүүлгийн үеэр хэлсэн байна.
Э.Очирт