Оросын 13 бүсэд томууны гаралт бүртгэгдэв

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Оросын 13 бүсэд томууны гаралт бүртгэгдэв

Геннадий Онищенко  архивын зураг

Амьсгалын замын халдварт өвчин ба томуугийн өвчлөлт Оросын 13 бүсэд тархалтын босгыг даваад байна гэж тус орны Ариунцэврийн ерөнхий эмч Геннадий Онищенко "Интерфакс" агентлагад мэдээлжээ.

Өвчний тархалт Коми, Мари Эл, Удмуртия, Татарстан, Мурманск, Свердловск, Белгород, Воронеж, Ульяновск, Ростов, Томск, Новгород, Киров мужуудад ноцтой байгаа гэнэ. Эдгээр бүс нутагт томуугийн тархалтын босгын хэмжээ 18-63 хувиар даваад  байгаа гэж Онищенко хэлэв.

Санкт-Петербург, Карелия, Рязанск, Нижегород, Эрхүү, Омск зэрэг найман муж ба Перм, Алтайн хязгаарт өвчний гаралт босгондоо ойртож байгаа ажээ.

Ойрын үед томууны өвчлөлт буурна гэж  тэр хэлсэн байна. Энэ нь сурагчдийн өвлийн амралт эхэлж буйтай холбоотой ажээ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж