Теле сувгаа Опра Уинфри оны эхнээс нээнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Теле сувгаа Опра Уинфри оны эхнээс нээнэ

Опра Уинфри. Фото: AFP     
    
Цуутай хөтлөгч Опра Уинфри ба Discovery Communications компанийн хамтарсан Oprah Winfrey Network (OWN) теле суваг 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс нээлтээ хийнэ гэж The Wall Street Journal мэдээлэв.

OWN суваг кабелийн телевизид Discovery Health сувгийг орлон гарч 80 сая гэрийн эзэгтэй нарт нээлттэй болно. OWN жилийн дотор Discovery Health сувгийн авч байсан  прайм-таймын үзэгчдийн тоог хоёр дахин өсгөхөөр амлаап байна.

Уинфри өөрөө сувагт жилдээ далан цаг гарахаар зөвшөөрсөн ба түүнийгээ нэмэгдүүлж магадгүй. Намраас түүний оролцсон долоо хоногийн "Oprah"s Next Chapter" эхэлнэ. Үүнээс гадна "Опра Уинфрийн Шоу" гэсэн 25 жилийн бичлэгийг авах бөгөөд эдгээр шоуг шинэ тайлбартайгаар дахин үзүүлж эхлэх ажээ.

The Wall Street Journal тэмдэглэснээр OWN сувгийг бараг гурван жил эфирт бэлтгэж, 100 сая ам.доллар зарцуулжээ. "Опра Уинфрийн Шоу"  анх 1986 онд эхэлсэн ба 2011 оны дундуур хаана гэдгээ  Уинфри  мэдэгдсэн байлаа.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж