
Стокгольмын Худалдааны танхимын Арбитрийн институт Бүх Хятадын инженерийн барилгын корпорацийг Астана хотын "Москва парк" цогцолборыг барих гэрээгээ биелүүлээгүй гэж үзэн "Интеко" холдингт 22 сая ам.доллар төлөх ёстой гэсэн шийдвэрийг гаргасан байна. Энэ тухай Оросын компанийн хэвлэлийн мэдээнд дурьджээ.
Мэдээний дагуу 2005 онд "Интеко" нээлттэй өрсөлдөөнөөр Казахстаны нийслэлд баригдах бизнес төвийн гүйцэтгэгчээр Хятадын компанийг сонгосон ба 1100 хятад ажилчид авах болон бусад зардлын урьдчилгаа төлбөрөө Оросын компани хийсэн байв. Гэтэл хятадууд шаардлагатай тооны ажилчдыг авчраагүй бөгөөд барилгын ажлын графикаас хоцорсон байв. Хоёр жилийн өмнө гэрээг цулаад дараа нь "Интеко" Хятадын талын буруугаар үүссэн хохиролоо нэхэмжлэн шүүхэд ханджээ.
"Москва парк" цогцолборын нийт талбай нь 68 мянган кв/м ба түүнд А ангилалын оффис, худалдаа ба цэнгээний цогцолбор ба дөрвөн одтой буудал зэргийг багтааж байна. Төслийг 2008 онд хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөсөн байгаад хугацаа хоцорсон учир түүнийг 2011 онд нээлтийг нь хийхээр хойшлуулжээ.
Ш.Мягмар