Үерийн улмаас 1000 хүнийг нүүлгэв

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Үерийн улмаас 1000 хүнийг нүүлгэв

Австралийн үер. Фото: AFP    

Тасралтгүй орж буй борооноос үүдэлтэй үерийн улмаас Австралийн Квинсленд мужийн 1000 орчим хүмүүсийг аюулгүй газар нүүлгэсэн байлаа.

Нийт 300 хүнтэй Теодор (Theodore) хотхоныхоныг бүгдийг нүүлгэсэн байна. Тэнд цагдаагийн албанаас бусад бүх байр усанд автжээ. Хүмүүсийг нүүлгэхэд цэргийн нисдэг тэрэг Black Hawk дайчлагджээ.

Тарум (Taroom) хотын район дахь Досон голын усны төвшин 10,28 метрт хүрч 1956 онд тогтоосон дээд хэмжээнээс нэг метраар давсан ажээ. Мужийн нийслэл Брисбен  хотноо энэ  өвөл 150 жилийн түүхэнд хамгийн их бороотой байсан гэнэ. Гамгийн хохирол нэг тэрбум ам.доллар хүрч байгаа. Мөн үерт Шинэ Өмнөд Уэльс муж нэрвэгдсэн байна.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж