
Терроризмд сэжиглэгдсэн британичуудыг нэгдүгээр сарын 14 хүртэл хорихоор шүүх шийдсэн тухай The Daily Telegraph бичсэн байна. Тэд террор хийх цэгүүдээ сонгосон байсан ба тэдний тоонд Биг-Бен, Вестминстерийн их шавийн газар мөн сайентолог шашины нэг сүм зэрэг орсон байв.
Шүүхэд прокурорын мэдээлснээр тэднээс гараар бичсэн нэгэн жагсаалтыг олсон бөгөөд тэнд Лондоны бирж, хотын захиргаа ба Америкийн элчингийн хаяг байжээ. Үүний зэрэгцээ Йеменд англи хэлээр хэвлэгдсэн “Аль-Каидагийн” сэтгүүлүүд ба гар хийцийн бөмбөг бэлтгэх удирдамж зэргийг тэднээс олсон байлаа.
АНУ-ын Элчин сайдын яам алан хядагчдын нэг бай болж буйг Төрийн департамент нь батлан хэлсэн байлаа. Баривчлагдсан хүмүүс 19-28 насныхан ба тэднийг энэ сарын 20-нд баривчилсан билээ.
Ш.Мягмар