
"Синьхуа" нэмэн мэдээлснээр бизнес төв, цэнгэлдэх хүрээлэн, нийтийн тээвэрт бас тамхи татуулахгүй гэжээ. Хятадын Засгийн газар 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс олон нийтийн газар тамхи татахыг хориглосон шийдвэр гаргаад байгаа ч хотын захиргаа энэ хугацааг “бодит бус” гэж үзсэн байна. Бээжингийн олимпийн өмнө олон нийтийн газруудад тамхи татуулахыг хориглосон шийдвэр гаргасан ч хотын захиргаа түүнийг сахиулж чадаагүй билээ.
"Синьхуа" агентлагийн мэдээгээр Хятадад 350 сая тамхичин байгаа нь дэлхийн тамхины хэрэглээний гуравны нэг болж байгаа ажээ.
Ш.Мягмар