Чавес АНУ-аас дипломат харилцаагаа таслана гэв

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Чавес АНУ-аас дипломат харилцаагаа таслана гэв

Уго Чавес. Фото: AFP    

Венесуэлийн Уго Чавес мэдэгдэхдээ хэрэв Вашингтон Ларри Палмерыг (Larry Palmer) Каракаст суух элчингээр томилохоор зүтгээд байвал түүний улс АНУ-аас дипломат харилцаагаа таслахад бэлэн байна гэжээ. Тийм мэдэгдлийг тэрээр телевизээр  энэ сарын 28-нд ярихдаа хийсэн гэнэ.

Ларри Палмерыг Венесуэлад суулгах элчингээрээ Барак Обама энэ зун томилсон ба томилгоог Сенат баталдаг. Палмер Венесуэлийн удирдлагын талаар хэдэн удаа шүүмжилсэн ба Чавесийн Засгийн газар Колумбийн Хувьсгалт зэвсэгт хүчинтэй (FARC) холбоотой гэсэн байлаа.
Палмерын шүүмжлэлийн хариуд Венесуэла түүнийг хүлээн авахгүй гэсэн байв. Өмнө нь АНУ Каракаст сануулан ирээдүйн элчинг тойрсон дуулиан хоёр орны харилцаанд нөлөөлнө гэсэн байлаа.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж