Олон улсын боомтын тоог нэмнэ

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Олон улсын боомтын тоог нэмнэ

Дорнод аймгийн Чойбалсан, Ховд аймгийн Ховд, Өмнөговь аймгийн Даланзадгад, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын нисэх буудлыг зорчигч, ачаа тээврийн харилцааны хилийн олон улсын боомт байхаар Засгийн газрын өчигдрийн хураалдаанаар тогтжээ.

Даланзадгад, Мөрөн хотын нисэх буудлын хилийн олон улсын боомт 2012 оны тавдугаар сараас ажиллаж эхлэх гэнэ. Нисэх буудлуудыг олон улсын боомт болгосноор Улаанбаатараас эдгээр аймгаар дамжин олон улсын нислэг хийж, хоёр хөршийн хил орчмын хотууд руу агаарын харилцаа өргөжин, бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжинө гэж Засгийн газар үзэж буй аж.

Н.Бүжин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж