Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд өчигдөр 19:30 цагийн үед согтуу залуу настай хүнийг дээрэмдсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Яармагийн автобусны хоёрдугаар буудлын орчимд Нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн газрын эргүүлийн офицер А.Алтансүх, цагдаа жолооч Г.Сайханбилэг нар 21 настай, эрэгтэй М гэгч согтуу залууг саатуулж шалгасан байна. Түүнийг шалгах явцад тус дүүргийн тавдугаар хороонд оршин суух 81 настай, эрэгтэй Ш-ийн хөөрөг, 5000 төгрөг зэргийг согтуурсан үедээ зодож дээрэмдсэн болохыг тогтоожээ. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
П.Наран