Монголын гурав дахь Жульетта А.Ганчимэг

Хуучирсан мэдээ: 2010.12.30-нд нийтлэгдсэн

Монголын гурав дахь Жульетта А.Ганчимэг

Ирэх хоёрдугаар сарын 14-нд буюу гэгээн хайрын өдөр Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид алдарт Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийн тоглох гэж байгаа аж. Тус жүжгийг найруулагч Н.Наранбаатар найруулж байгаа бөгөөд гол дүрд буюу Ромеод “Boom Town” хамтлагийн гишүүн Б.Тамир тоглох юм. Харин Жульеттад “Хэцүү анги” олон ангит киноны Зулаагийн дүрээр олонд танигдсан Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин А.Ганчимэг тоглохоор болжээ.

Сонирхуулахад “Ромео Жульетта” жүжгийн өмнө хоёр удаа тайзнаа тоглож байсан бөгөөд Жульеттад жүжигчин Б.Энхтуяа, урлагийн гавьяат жүжигчин И.Одончимэг тоглож байсан юм. Залуу жүжигчин А.Ганчимэг Монголын гурав дахь Жульетта болж байгаа аж.

М.Анир
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж