
УИХ-аар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж буй. Тариаланчдыг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлснөөр тэдний улсад тушаагаагүй байгаа 2.8 тэрбум төгрөгийн өрийг цайруулах шаардлага тулгарч буй аж. Тиймээс хуулийн хүрээнд асуудлыг шийдвэрлэхийн тулд Засгийн газрын зүгээс нэг удаагийн буюу Татварын өршөөлийн тухай хуулийн төслийг санаачлан оруулж ирэх болох юм байна. Мөн цөөн тооны тариаланчид Нэмэгдсэн өртгийн албан татвараа төлчихсөн байгаа тул төр авсан татвараа буцааж өгөх асуудал ч эргэж сөхөгдөх аж. Хэрвээ энэ асуудлыг нааштайгаар шийдвэрлэхгүй бол татвараа төлсөн тариаланчид бослого гаргаж ч мэдэх юм шүү гэж гишүүд онцолж байна.
Г.Дарь